“Хүн” театрынхан жуулчдад зориулсан “Hun totem” үндэсний урлагийн тоглолтоо өчигдрөөс эхлүүллээ. Уг тоглолт энэ зуны 90 хоногийн турш өдөр бүр 17.00 цагт дээрх театрын байранд болох юм. Монголын үндэсний дуу, бүжиг, уран нугаралт, хөөмий гэх зэрэг ардын урлагийн төрлийг багтаасан уг тоглолт нэг цаг үргэлжилнэ. Мөн ардын урлагийг циркийн үзүүлбэрүүдтэй хослуулснаараа онцлогтой юм байна. Манай улсад аялсан жуулчид төдийгүй дотоодын иргэдэд ч үндэсний урлагийнхаа гайхамшгийг мэдрүүлэх, таниулах зорилготой уг тоглолтын тасалбарын үнэ 50 мянган төгрөг аж.
Бэлтгэсэн: М.Оч