“Хамас” бүлэглэл Израилд халдсанаас тус улс дайны нөхцөл байдалд шилжээд буй билээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тус улс дахь монгол иргэдэд зориулсан зөвл өмж гарган, оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд мөрдөж, болгоомжтой байхыг сануулсан байна. Израил улсад 250 гаруй монгол иргэн байгааг тус яамнаас мэдээлсэн юм. Түүнчлэн гэмтэж бэртсэн монгол иргэн байхгүй гэсэн мэдээлэл өглөө.
Израил улс дахь нэгэн иргэнтэй цахимаар холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад “Энэ сарын 7-ны 06.10 цагаас “Хамас” бүлэглэлийнхэн бөмбөгдөж эхэлсэн. Урьд нь ийм зүйл болдог л байлаа. Гэсэн ч “Хамас”-ын цэргүүд Израилын нутаг дэвсгэр лүү нэвтэрч байсан тохиолдол үгүй. Гэтэл энэ удаа айлууд руу нэвтэрч, хүмүүсийг барьцаалж, буудан хороосон. Одоогоор 140 гаруй иргэнийг барьцаалсан гэх мэдээлэл бий. Бид маш их айдастай байна. 48 цагийн онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон” гэв.
А.ТЭМҮҮЛЭН