Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны суурин төл өөлөгч Шэннон Ковлин нар Бүс нутгийн авто замыг хөгж үүлэх, засвар арчлалын төслийн гуравдугаар шатны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр тус банкны хөнг өлөлттэй зээлээр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв хүртэлх 163.3, Завханы төвөөс Говь-Алтай аймгийн төв хүртэлх 198 км авто замыг барихаар болсон тухай Сангийн яамнаас мэдээлэв. Эдгээр замыг ашиглалтад оруулснаар тээвэр ложистикийн өрсөлдөх чадвар, экспорт нэмэгдэж, ачаа болон зорчигч тээврийн хүчин чадал сайжрах зэргээр бүс нутаг төдийгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой гэв.