Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Өвөршандад байрлах Петровис шатахуун түгээх станцын хойно өвс ачсан машин шатсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, шатахуун түгээх станцаас 50 метр зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэх дуудлагыг иргэд 101 тусгай дугаарт өгсөн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28 дугаар ангийн 11 алба хаагч 3 нэгж техниктэйгээр галын орчинд ажиллаж 21.36 цагт тархалтыг зогсоож, 22.55 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.
Хэрэв жаахан л цаг алдсан бол шатахуун түгээх станц дэлбэрэх эрсдэл өндөр байсныг гал сөнөөгчид хэллээ. Тэд маш шуурхай ажиллаж галыг аюулгүй болгож ажилласан байна.