Япон Улсын Батлан хамгаалах яамнаас эрхлэн гаргадаг сэтгүүлд хоёр улсын цэргийн инженерүүдийн хамтарсан "Зам" сургалт дадлагыг онцолжээ. Мэдээлэлд "Монгол Улс, Япон Улсын найрсаг хамтын ажиллагаанд цэргийн харилцаа голлох байр суурийг эзэлдэг билээ.
Сүүлийн жилүүдэд "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургууль, "Зам" хамтарсан сургалт дадлага, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа гээд олон хэлбэрээр тогтвортой бөгөөд улам өргөжин тэлж байна. Тэр дундаа “Зам” хамтарсан сургалт, дадлагаар Монгол, Япон цэргийн инженерүүд харилцан туршлага солилцох, авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барьж байгуулах чадвараа жилээс жилд нэмэгдүүлж буйгаараа онцлогтой. Бидний хамтарсан “Зам-2023” сургалт, дадлагын хаалтын арга хэмжээнд Япон Улсын Хуурай замын цэргийн дэд дарга, дэслэгч генерал Кобаяаши Хироки өөрийн биеэр оролцсон нь ач холбогдол өндөр гэдгийг нь нотолж буй хэрэг" гэжээ.