ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Америк дахь монголчуудтайгаа уулзжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа
"Тэдний маань онцгой сонирхож анхаарч асууж буй асуудал нь шууд нислэгийн тухайд байна. Одоогоор МИАТ компани Америкийн Сан Франциско, Чикаго, Вашингтон, Сиэтл гэсэн 4 хотод зорчигч урсгалын судалгаа хийж буйг, эхний ээлжид баруун эрэг рүү, нислэгийн давтамж жигдэрч нэмэгдэхээр Чикаго руу нисэх төлөвлөгөө буйг дуулгалаа. Мөн 2024 оны эхний хагастаа багтаан шууд нислэг эхлүүлэхээр зорьж буй.
Дашрамд дурдахад АНУ-аас Монгол дахь банкны үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг, иргэдээс банк гарын үсгийн баталгаа шаарддаг тухай зовлон тоочиж байна. Энэ асуудлыг гадаадад буй иргэдээ цахим гарын үсэгтэй болгох ажлыг шуурхайлах замаар шийдчих бүрэн боломжтой санагдав. Иргэдтэйгээ уулзах далимдаа Америкийн авто замын бүтээн байгуулалт, норм стандарт, агаарын тээврийн үйлчилгээний талаар ч сонирхоод авлаа. Зам тээврийн салбарт АНУ-д суралцаж төгссөн, гадаадад энэ чиглэлээр ажиллаж байгаад Монгол Улсад очиж мэргэжлээрээ ажиллах сонирхолтой иргэдээ дэмжих чухал нь ч харагдаж байна" хэмээн мэдээллээ.