Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Ямаатын сэрвэн гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 09-ний өдрийн 20.09 цагт хүлээн авсан аж.
Асгат сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21.30 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 22.50 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га талбай шатсан.