Манай улсад энэсард шайбтай хоккейн олон улсын хэмжээний томоохон хоёр тэмцээн болно. Тодруулбал, Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-19-нд болох юм. Түүнчлэн IV дивизионы ДАШТ-ийг 23-26-нд зохион байгуулахаар товлосон. Монголд анх удаа зохион байгуулж буй эдгээр тэмцээн “Степпе арена”-д болно. Энэ үеэр ажиллах сайн дурынхныг бүртгэж эхэлсэн талаар Монголын хоккейн холбооноос мэдээлэв. Үүнд оролцох сайн дурын ажилтан нь багаар ажиллах чадвартай, англи хэлний мэдлэгтэй, цаг баримталдаг, хариуцлагатай байх гэсэн шаардлага тавьсан байна. Уг тэмцээнүүдийн үеэр ажиллаж, Монголын хоккейн спортын шинэ түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэд тус холбооны фэйсбүүк хуудсанд хандаж, цахимаар бүртгүүлээрэй.
Бэлтгэсэн М.Оч