БНСУ-ын Чонгсон хотод мөсөнд авиралтын Азийн АШТ, “Дэлхийн цом” цуврал тэмцээнийг зэрэг зохион байгуулж буй. Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн дасгалжуулагч, уулын спортын мастер Х.Нямдоогийн удирдлагад бэлтгэл хийсэн манай тамирчид дээрх тэмцээнүүдэд ур чадвараа сорьж байна. Тэднээс “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнээс хурдны төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2020 онд тус хотод болсон Азийн АШТ-ий хурдны төрөлд аваргаар шалгарч байв. Монголын тамирчид энэ жил олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өөрсдийн хөрөнгө, хүчээр 50-60 метр зузаан хана босгож бэлтгэл базаасны үр дүн ийнхүү гарчээ. “Дэлхийн цом”-ын дараагийн цуврал тэмцээн Франц, Швейцартирэх сард болно.