Америкийн биологичид хөхтөн амьтдын эсийн мембраныг холбож чадах “цавуу” бүтээжээ. Үүнийг хүний мэдрэл болон биеийн янз бүрийн эд, эсийг нөхөн сэргээхэд ашиглаж болохыг Калифорнийн их сургуулийн профессор Уэнделл Лим мэдээлэв. Тодруулбал, эрдэмтэд хоёр багц молекул бүтээсэн бөгөөд нэг хэсэг нь тодорхой эсийн гадаргууд наалдаж, тэдгээрийг бусад биетэй холбоход тусалдаг. Хоёр дахь нь эдгээр эсэд нэвтэрч, зорилтот объекттой идэвхтэй харилцахад нөлөөлдөг гэнэ. Хүний биеийн доторх бүх эс нь эсийн гаднах матрицтай холбогддог. Эсийг дэмжиж, тодорхой хэлбэрт оруулдаг уг матрицыг эрдэмтэд уургийн тулгуур гэдэг аж. Угматрицын бүх шинж чанарыг сэргээх нь биеийн бүх нарийн төвөгтэй эдийг нөхөн бий болгоход нэн чухал гэнэ. Эл нөхөн сэргээх үүргийг гүйцэтгэх эд болох “цавуу”-г профессор Лим болон түүний хамтрагчид бүтээжээ. Тэдний бүтээсэн “цавуу” нь өчүүхэн жижиг биетүүдийг хооронд нь холбож, хэлбэржүүлдэг болохыг туршилтаар баталсан юм байна.