Нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдлийг САРНЫ БҮТЭН ХИРТЭЛТ хэмээн нэрлэдэг. Сар бүтэн хиртэх нь тийм ч ховор үзэгдэл биш. Жилд дунджаар 2-3 удаа сар бүтэн хиртдэг талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар зүйн байршлаас хамаарч ихэнх улсад сар хиртэлт харагдахгүй байх магадлал өндөр байдаг аж.
Энэ удаагийн сарны бүтэн хиртэлт манай улсад илүү тод харагдах бол европын орнуудад ажиглагдахгүй байх магадлалтай гэнэ. Сар хиртэлт 17.16-21.56 цаг хүртэл 4 цаг 40 минутын хугацаанд үргэлжлэх аж. Манай улсад 19.00 цагийн орчимд сарны бүтэн хиртэлт харагдах талаар судлаачид мэдээллээ.