Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлж, хамтран ажиллах зорилгоор Монголбанк, МҮХАҮТ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 2028 он хүртэл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, нийлүүлэлтийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл солилцож, судалгаа хийн, төлөвлөгөө боловсруулах аж. Түүнчлэн энэ төрлийн экспортын зориулалтаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд нэмүү өртөг шингээж, эцсийн боловсруулалт хийж экспортлох, бэлэн болсон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэх үе шат бүрийг хамарсан санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх гэнэ. Мөн уул уурхайн бус экспортын талаарх статистик, тоон мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, уялдааг хангахад хамтран ажиллах нь.
Бэлтгэсэн Б.Сонор