БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраас энэ оны эхний найман сарын жуулчдын статистик, мэдээллийг танилцууллаа. Нэгдүгээр сараас наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд манай улсад 168 891 жуулчин иржээ. Үүний 46.7 хувь буюу 79 019 нь орос, 21.3 хувь буюу 35 996 нь солонгос иргэд аж. Тодруулбал, нийт жуулчдын 70 орчим хувь нь дээрх хоёр улсаас ирсэн байна. 2022 оны эхний долоон сарын статистикийг харахад ч орос, солонгос жуулчин зонхилж буй бөгөөд хойд хөршийн иргэд нийт аялагчийн 46.5, нөгөөх нь 18 хувийг эзэлж байжээ.
Эдгээр жуулчин манай улсын аялал жуулчлалын салбарт 172.6 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.3 дахин өссөн дүн аж. Зах зээлд голлох нөлөөтэй буй хоёр орны жуулчдын тоог өмнөх жилийнхтэй харьцуулахад Оросынх 10.6, Өмнөд Солонгосынх 46.1 дахин нэмэгджээ.
Бэлтгэсэн Н.Буян