“Найман шарга” валют арилжааны захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3410 төгрөгөөр худалдан авч, 3420-иор зарж байв. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс авах болон худалдах нь тус бүр 160 төгрөгөөр өссөн дүн юм. Тэд өнгөрсөн пүрэв гарагт “ногоон”-ыг 3367 төгрөгөөр худалдан авч, 3380-3390-ээр борлуулж байсан бол баасан гарагт 3400-г давсан. Тус захын зарим ченж “Зарах ам.доллар байхгүй” гэж байлаа. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар өчигдөр 3248.97 төгрөгтэй тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс 28 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.
Бэлтгэсэн Б.Сонор