Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших, 100 хувийн эзэмшлийн “Хөндий” алтны дүүрэгт хийсэн хайгуулын хөтөлбөр болон хэтийн төлөв бүхий шинэ бүсүүдийн талаар танилцуулав. Одоогоор үргэлжилж буй уг хөтөлбөрөөр “Өмнөд улаан”, “Хар морь” талбайд урвуу үлээлэгт хийн цохилтот болон алмазан өрөмдлөг, хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлох нарийвчилсан зураглал, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран геохимийн дээж авч, геофизик болон структурын судалгаа хийж байгаа аж. Эл хөтөлбөрийн хүрээнд хэтийн төлөв бүхий хэд хэдэн шинэ бүс тодорхойлж, судлан, дээрх хоёр талбайн тэлэлтийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж буй гэнэ.
Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петер Акерли “Бид “Баян хөндий” алтны төслийг хөгжүүлэлтийн үе шат руу ахиулахаас гадна нөөцийг өсгөх зорилтын хүрээнд ажиллаж байна. Энэ оны эцэст нөөцийг хоёр сая унци хүртэл нэмэгдүүлэх зорилтын гол бүрэлдэхүүн нь дээрх хөтөлбөрийн төвлөрч буй бүсүүд юм. Түүнчлэн ирээдүйд зорилтоос давсан нөөцийг тодорхойлох хэд хэдэн боломжит талбайг дүүргийн хэмжээнд судалж байна” хэмээжээ
Бэлтгэсэн Б.Сонор