Төвбанк өнгөрсөн наймдугаар сард 2.91, энэ он гарснаас хойш нийт 12.6 тонн үнэт металл худалдан авчээ. 1-8 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.27 тонн, Баянхонгор дахь нь 884.8 кг үнэт металл худалдан авсан байна. Тус банкны ийм металл худалдан авах ханшийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард нэг грамм үнэт металлыг дунджаар 189 702 төгрөгөөр авсан аж. Эргэн сануулахад, манай улс 2018 онд 21.8, дараа жил нь 15.2, 2020 онд 23.5, өмнөх жил 20.8 тонн үнэт металл худалдан авсан дүн бий. Тэгвэл 2018 оны эхний найман сард 12.2, 2019 онд 9.74, 2020 онд 14.8, 2021 онд 12.9 тонныг авч байв.
Бэлтгэсэн Б.Сонор