Монгол Улс энэ сарын 12-18-нд 6816 автомашин, 500 чингэлэг гээд нийт 842.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээлэв. Улмаар 2022 оны эхнээс хойш нийт 13.2 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 20 хувиар илүү гэсэн үг. Тэгвэл энэ оны эхнээс хойш 918.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн дүн аж. Харин төмрийн хүдэр, баяжмалын хувьд 2.44 сая тонныг худалдсан нь 52 хувиар багассан үзүүлэлт юм. Төвбанк өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 10.8 тонн алт худалдан авсан байна. Эл хугацаанд улсын хэмжээнд нийт 119 364 тонн шатахууны нөөцтэй байснаас 7533 тонн нь А-80 (45 хоног), 33 437 нь АИ-92 (25), 4691 нь АИ-95 (35), 71 600 тонн нь дизель түлш (26) гэнэ. Манай улс энэ он гарснаас хойш 1.12 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Бэлтгэсэн Б.Сонор