“Гурвантэс XXXV” талбайн “Ирвэс” хэсэгт нүүрсний давхаргын метан хийн агууламж өндөр болохыг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK energy” компани баталсан тухай “Oil & gas” мэдээлэв. Өнгөрсөн зургаа, долдугаар сард хийсэн өрөмдлөгийн үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Тус компанийнхан нийт дөрвөн цооног өрөмдөхөөр төлөвлөж буй аж. Эргэн сануулахад, уг ажилд шаардлагатай санхүүжилтийг “Talon energy” компанитай өнгөрсөн оны хоёрдугаар сард 4.65 сая ам.долларын гэрээ байгуулснаар шийдвэрлэж байв. Өмнөговь аймаг дахь “Гурвантэс XXXV” талбай нь Монгол Улс, БНХАУ-ын хилээс 20 орчим км зайд оршдог гэнэ. Мөн БНХАУ-ын хойд хэсгийн хий дамжуулах, түгээх сүлжээнд ойр байрлалтай гэдгээрээ онцлог аж.
Бэлтгэсэн Б.Сонор