Хичээлийн жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэх ажилд гараад байна. Тиймээс дүрэмт хувцасны үнэ ханшийн мэдээлэл бэлтгэлээ. Манай улсад сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг “Бүтээлч үйлс”, “Өүлэн менч”, “Шилмэл загвар”, “Батзүү”, “Төмөр трейд” гэсэн таван компани ажиллаж буй гэнэ. Эдгээр компанийнхан энэ жил сурагчийн дүрэмт хувцсыг 164 000-212 000 төгрөгөөр борлуулж байна. Тухайлбал, “Өүлэн менч’’ компани бага ангийн эрэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцсыг 164 000, дунд ангийнх бол 192 000 төгрөгөөр борлуулж буй аж. “Төмөр трейд’’ компани ахлах ангийн эмэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцсыг 193 000, дунд ангийнхыг 174 000 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Мөн “Шилмэл загвар”- ынхан дунд ангийн эмэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцсыг 129 000, эрэгтэй хүүхдийнхийг 138 000 төгрөгөөр худалдаж байна.
2020 онд сурагчийн дүрэмт хувцас 95 000- 141 000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл энэ жил үүнээс 60 000-70 000 төгрөгөөр нэмэгджээ.
Бэлтгэсэн А.Түмэн-өлзий