Дэлхийн таагүй нөхцөл байдлын улмаас хэд хэдэн улс оронд зарим бүтээгдэхүүний хомсдол үүсэж эхэлсэн тухай Bloomberg мэдээлэв.
Тухайлбал, Австралид хятад байцааны хомсдол бий болсны улмаас ож “KFC” сүлжээ хоолны газрууд бургертээ жирийн байцаа хийхэд хүрсэн байна.
Японд сонгино, салями /утсан хиам/, Германд савласан шар айраг нүдний гэм болжээ
“McDonald's” сүлжээ ресторан стөмсний хомсдолоос болж хэд хэдэн улсад шарсан төмсний худалдаагаа зогсооход хүрээд байгаа бол Сингапурын KFC сүлжээнүүд төмсийг вафлины үйрмэгээр орлуулж байна.
Хамгийн сүүлд АНУ-д эмэгтэйчүүдийн арийн цэврийн бүтээгдэхүүнүүд ховордоод байгаа аж.
Энэхүү нөхцөл байдлыг цаг агаар, коронавирусын цар тахал, мөн Оросын тусгай ажиллагааны хүрээнд бий болсон геополитиктэй холбон тайлбарлажээ.