Түүхий эдийн томоохон хэрэглэгч БНХАУ-ын Бээжин, Шанхай дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эрэлтэд нь нөлөөлж болзошгүй гэх таамаг үүссэнээс шалтгаалж зэс болон бусад таваарын үнэ баасан гарагт хямдарсан тухай “Reu¬ters” дамжуулав. Энэ өдөр Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдан авах зэсийн ханш 0.3 хувиар буурч, тонн нь 9590 ам.доллартой тэнцжээ.
Түүнчлэн ирэх долдугаар сард Шанхайн биржид нийлүүлэх уг таваарын ханш дээрхтэй адил хувиар доошлон, тонн нь 72 650 юань (10 870 “ногоон”) болсон байна. Уг нь Лондоны металлын биржид зэсийн үнэ өнгөрсөн даваа гарагт сүүлийн нэг сар гаруйнхаа дээд түвшинд хүрээд байсан билээ. Баасан гарагт Шанхайн биржид хөнгөн цагаан болон хар тугалганы ханш 1.3, цайрынх 1.4 хувиар хямдарчээ.