“Инвескор ББСБ” компанид нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгожээ. Нэмэлт хувьцааг энэ сарын 13-наас арилжих бөгөөд үндсэн андеррайтераар “Голомт капитал”, туслахаар нь “Инвескор” үнэт цаасны компани ажиллах юм байна.
Дээрх компани нь 2019 онд IPO хийсэн бөгөөд дотоод, гадаад зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн нь биелжээ. Өдгөө Монгол дахь салбар нэгжийнхээ тоог нэмснээс гадна Киргиз улсад хэдэн салбартай болоод байна. “Инвескор ББСБ”-ын цэвэр ашиг 2021 онд 19 тэрбум төгрөгт хүрсэн нь банк бус санхүүгийн салбарын нийт ашгийн есөн хувьд хүрч, хувьцаа эзэмшигчдэдээ 1.79 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан юм.
Ташрамд дурдахад, өнгөрсөн лхагва гаргийн арилжаагаар дээрх компанийн хувьцааны ханш өмнөх өдрийнхөөсөө 0.49 хувиар өсөн 4500 төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.