-Танайхыг яагаад монголчууд хятадуудтай нийлж луйвардсан юм бэ?
-Манай компани анх Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Өндөр дов гэдэг газарт үйл ажиллагаа явуулахаар 1998 онд байгуулагдсан. Тэнд тоосго үйлдвэрлэх зорилгоор 38 га газарт шар шавар олборлох тусгай зөвшөөрлийг тухайн үеийн АМГТХЭГ-аас 2001 онд, 2004 онд Сэргэлэн сумаас гурван га газар эзэмших гэрчилгээ авсан юм. Улмаар БНХАУаас манай аав, ах нар тоосгоны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж оруулж ирж суурилуулсан. Энэ үйлдвэрийг ажиллуулахын тулд бид орон сууцаа барьцаалж, банкнаас зээл авч эхлүүлсэн. Улмаар 2004 оноос БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монтиандэ” компанид тоног төхөөрөмж, эд хөрөнгөө түрээслүүлж, 10 жилийн хугацаатай гэрээ хийсэн юм. Эхний гурван жилд тэд түрээсээ төлж байснаа 2007 оноос түрээсийн төлбөрөө өгөхөө больсон. Тус компанийн удирдлага нь солигдсоноос хойш сүүлдээ зугтаад алга болцгоосон.
-Та нар тэгээд тухайн үед шүүхэд хандаж байгаагүй юм уу?
-Бид түрээсийн төлбөрөө авах талаар Төв аймгийн шүүхэд 2007 оны есдүгээр сард нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх П.Ганчимэг, түү ний дүү Ж.Ганзориг нар биднийг залилж, шүүх хурлыг хойшлуулсан. Тэгээд энэ хугацаандаа дээрх компанийн захирал Жан Жиа Киан, Дү Рүй Лин нартай хуйвалдаж Ж.Ганзоригийн “Хотол дэгжих” компанийн нэр дээр шилжүүлсэн байсан. Үүнийг бид шүүхийн хавтаст хэргээс л олж мэдсэн. Түүнчлэн сумын Засаг даргын болон “Хотол дэгжих” компанийн захирал Ж.Ганзоригийн гаргасан тайлбар нь үг үсгийн зөрүүгүй байсан нь хачирхалтай. Тэгээд бид үүнийг лавлаж шалгахад энэ хоёр бичгийг “Хотол дэгжих” компанийн гишүүн, өмгөөлөгч Б.Энхзаяа бичсэн байсан. Энэ хүний хууль бус, өмгөөлөгчийн ёс зүйгээ зөрчсөн асуудлыг ХЗДХЯ, МӨХныхон анхааралдаа аваасай.
-Тэгээд танай компанийнхан газар, эд хөрөнгөө олж авч чадахгүй өдийг хүрч байгаа юм уу?
-Уг нь Газрын тухай хуульд “Газрыг гадаадын компанид олгохдоо Засгийн газар олгоно” гэж заасан байгаа. Гэтэл сумын Засаг дарга дур мэдэн таван га газрыг таван жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ олгочихсон байгаа юм. Бид шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж Сэргэлэн сумын Засаг даргын 2004 оны 95 дугаар захирамжийг хүчингүй болгуулсан. Шүүхийн энэ шийдвэрийг үндэслээд манай “Монтоосго” компанийн газар эзэмших эрхийг сэргээсэн. Гэтэл манайх уг газраас нэг ч шороо чулуу хөдөлгөөгүй байхад газрын төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар “Хотол дэгжих” компанид газар эзэмших гэрчилгээ олгочихоод байгаа. Бид тоног төхөөрөмжийн асуудлаа ший дүүлэх гэж 2008 оноос хойш аймгийн шүүхээр зөндөө явсан. Ингээд тоосгоны үйлдвэрээ түрээс лүүлэх гэрээ хүчингүй болж, дагаад ашиг лалтын лиценз шилжүүлэх гэрээ ч хүчингүй болсон. Түрээсийн гэрээ хүчингүй болохоор тоног төхөөрөмж барилга байгууламжаа буцаан авахаар шүүх шийдвэрлэсэн л дээ. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилд бас л хуудуутай асуудал гарчихаад байна.
-Ямар асуудал гарсан гэж?
-Газрын гэрчилгээ тоног төхөөрөмж, шатаах зуухны хагас, ажилчдын байрны нэг өрөөг хүлээн аваад байтал “Хотол дэгжих”-ийнхэн шүүхэд гомдол гаргаснаар бидний хүлээн авсан эд хөрөнгийг нөгөө талд олгосон. Төв аймгийн шүүхийн 162 дугаар шийдвэр хүчинтэй байсаар атал аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан буруу үйлдэл хийгээд байгааг нь гайхаад байгаа юм. -Ашиглалтын лицензийн асуудал одоо тэгээд ямар шатанд яваа юм бэ? -Ашиглалтын лицензээ буцаан авах талаар олон шүүхэд хүсэлт тавьсан. Сум дундын шүүх Түрээсийн гэрээ хүчингүй болоход ашиглалтын лицензийг манайд өгөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл аймгийн шүүх түрээсийн гэрээ хүчингүй болгосныг хэвээр үлдээсэн атлаа ашиглалтын лицензтэй холбоотой заалтыг “Хотол дэгжих”-ийн талд шийдвэрлэсэн. Миний бодлоор шүүх эхнээсээ л гэрээг хүчингүйд тооцож, тоног төхөөрөмжийг манайд өгч байхад орд түрээслэх болон бусад гэрээ нь хуулийн дагуу хүчингүй болох ёстой л гэж бодож байна. Бид хамгийн сүүлд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд газар ашиглах лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн боловч “Хотол дэгжих”-ийн өмгөө- лөгч Б.Энхзаяа шүүгчээ сольж өөрийн талын шүүгчээр шүүх хурлыг хийлгэж манай нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлээр асуудлыг шийдвэрлүүлсэн. БНХАУ-ын “Монтиандэ” компаниас “Хотол дэгжих”-д лиценз шилжүүлэхэд АМГТХЭГ-ын ГУУКХ-ээс бүртгэж авсан нэг ч хуудас материал байхгүй, холбогдох хуулийн заалтыг ч зөрчсөн байгаа юм. “Хотол дэгжих”-ийнхэн Төв аймгийн Сэргэлэн сум болон аймгийн Нийгмийн даатгал, татварын албанд татвар төлөөгүй олон сая төгрөгийн өртэй байхад тусгай зөвшөөрөл олгосон байгаа нь хачирхалтай.