Тэдэнд бүр тэнсэн харгалзах ял ч ног дуулахгүй нь. Өлсөхгүйн эрхэнд талхны мөнгө хулгайлсан тарчиг нэгэнд 15 жил хүртэл, албан тушаал эрх мэдлээ ашиглаж төсвийн их хэмжээний хөрөнгө идсэн, авлига авсан этгээдэд тав хүртэл жилийн ялыг өнөөгийн Эрүүгийн хуулиар оноодог юм байна. Иргэдээ тэнгэр газар шиг ялгаварлаж, шударга ёсыг уландаа гишгэсэн явдал гэвэл үүнийг хэлэх байх. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, залилан мэхлэх, завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүнд, онц гэмт хэргийн ангилалд одоогийн Эрүүгийн хуулиар тооцдог аж. Харин албан тушаалтны үйлдсэн их, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаадаг байна. Энэ нь Үндсэн хуульд заасан “хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш” байх зарчмыг алдагдуулж байна гэж Ерөнхийлөгч үзжээ.
Албан тушаалтны мөнгө идсэн, авлига авсан хэрэг ихэнхдээ өр шөөгд дөг. Хүндрүүллээ гэхэд л тэнсэнгээр солигдож, ял завшдаг нь үнэн юм. Авлига, албан тушаалын хэрэг нь хөнгөн, хүндэвтэр гэсэн ангилалд багтдаг. Ийм хэргүүд өршөөлд хамрагддаг учраас хэрэг буурдаггүй гэсэн утгатай зүйлийг Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн ярьж байна лээ. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр албан тушаалын хэргийг “хүнд” гэсэн ангилалд тооцож байх нь. Ингэвэл өршөөл, тэнсэн харгалзах ялаар албан тушаалтнуудыг ивээдэг явдал үгүй болох аж. Энэ төслийг УИХ баталсан тохиолдолд, авлигын хэр гээр ял эдэлсэн этгээдийг төрийн албанд ажиллуулахгүй байх боломж нээгдэх бөгөөд Төрийн албаны тухай хуульд ч ийм агуулгатай заалт оруулах бодол Ерөнхийлөгчид бий гэнэ. Хууль бусаар хөрөнгөжих үйлдлийг ч энэ хуулиар таслан зогсоох зорилго тавьжээ.
Төрийн албан хаагч сэжигтэй болон тодорхойгүй байдлаар хөрөнгөжсөн бол түүнээ тайлбарлах ёстой. Эс чадвал түүнийг шалгаж, хууль бусаар хөрөнгөжсөн нь тогтоогдвол өршөөлгүй хариуцлага хүлээлгэж байх нь. Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн талаар түүний Хуулийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганзориг, Тамгын газрын албаны дарга Л.Батжав нар мэдээлэл хийхдээ энэ тухай танилцуулав. Төсөл боловс руулах Ажлын хэсэгт тэднээс гадна Цагдаагийн академийн зөвлөх багш, доктор, профессор С.Жанцан, Ж.Болд баатар, АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, ҮАБЗ-ийн референт, доктор, профессор Д.Адьяабазар нар ажиллажээ. “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод Эрүүгийн хуулийг нийц үүлэх, авлиг ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ төр лийн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгч төсөл санаачлан боловс руулсан. Авлигын гэмт хэрэгт хүлээлгэх хариуц лага хөнгөн, гэмт хэргийн дийлэнх хэсэг нь хөнгөн, хүндэвтэр ангилалд хамаарч байгаагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн байгууллагын үйл ажиллагаа хязгаарлагдмал болж, нийгмийн хор аюул нь өсөн нэмэгдэж, ард түмний дургүйцлийг төрүүлж байна” гэж хуульд өөрчлөлт оруулах болсон үндэслэлийг Г.Ганзориг тайлбарлав. Эрүүгийн болон Төрийн албаны тухай хуульд доорх байдлаар өөрчлөлт оруулах юм.