Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” тоормозтой холбоотой асуудлаас болж дэлхий даяарх 1 сая орчим автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Энэ тухай бямба DPA агентлаг Германы Холбооны авто тээврийн газраас иш татан мэдээлэв.
2004-2015 онд үйлдвэрлэсэн ML, GL, R ангиллын загваруудыг эргэн татах юм байна. Энэхүү арга хэмжээ нь тоормозны өсгөгчийн зэврэлтээс үүдэлтэй аж. Онолын хувьд энэ нь тоормозны гишгүүрт гэмтэл учруулж болзошгүй гэнэ.
Үйлдвэрлэгч эдгээр загварын эздээс автомашинаа техникийн хяналтын үзлэг орох хүртэл ашиглахгүй байхыг хүсжээ. Германд 70 мянга орчим автомашиныг эргүүлэн татахаар болсон байна.