Дорноговь аймаг дахь Сулинхээрийн хилийн отрядын II заставын жагсаалын дарга, ахлагч Н харуулынхаа буу гаар өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн талаар бид мэдээлсэн. Замын-Үүдийн цагдаа гийн хэлтсийн ажилтны өгүүлснээр “Энэ хэрэг гарахад албаны болон алба хаагчдын харилцаанаас нөлөөлсөн юм байхгүй. Талийгаач гэр бүлийн таагүй байдлаас болж амиа егүүтгэсэн нь тодорхой болсон. Ахлагч амиа егүүтгэхээсээ өмнө ар гэрийнхэндээ болон дарга нартаа гэрээслэл бичиж үлдээснийг олсон. Гэрээслэлдээ ийм шийдвэр гаргахад хамт олны зүгээс ямар ч зүйл нөлөөлөөгүй шүү гэсэн утгатай зүйл бичсэн” байжээ.