2022 оны тавдугаар сарын 27-ноос Унгар улсын шатахуун түгээх станцууд зөвхөн Унгар улсын дугаартай автомашинуудад шатахуун худалдах аж.
Тус улсын ерөнхий сайдын Тамгын газрын дарга Гергели Гуяшийн мэдэгдэж буйгаар сүүлийн үед "бензиний аялал жуулчлал" нэмэгдэж байгаа нь Унгарын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байгаа аж.
Унгарт өнгөрсөн жилээс шатахууны үнийг өсгөхгүй барьж байгаа бөгөөд Гуяшийн хэлснээр гаднынхан үүнийг урвуулан ашиглаж байна. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа ЕХ-ны бусад орнуудаас хүмүүс машинтайгаа Унгарын шатахуун түгээх станцуудад бөөнөөр ирж, хямд үнээр бензинээ дүүргэх болжээ.
Унгарт нэг литр бензин 1.3 долларын үнэтэй байгаа нь Европын бусад орнуудтай харьцуулахад хамаагүй бага байна.