Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 133 дахь өдөр бөгөөд он дуусахад 232 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 11 хэмийн дулаан бол шөнөдөө 4 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, Тугчин одтой, улаанбат өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3115.00, зарах нь 3123.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 40.10, зарах нь 41.00, харин юань авах нь 462.00, зарах нь 466.00, вон авах нь 2.43, зарах нь 2.47 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт МУИС-д тус сургуулийн Нээлттэй өдөрлөг эхэлнэ.
- 9.30 цагт ЭМЯ-нд Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854
- 9.30 цагт МУИС-ийн хичээлийн III байранд доктор, дэд профессор Б.Ундрах, Поул Эрик Нилсэн нар сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулна.
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 10.00 цагт МҮХАҮТ-д Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хурал болно. Утас: 80486690, 88024059
- 11.00 цагт “Шагри-Ла” зочид буудалд “Унгарын соёлын өдрүүд” эхэлнэ.
- 11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын Эмнести Интернэшнлээс "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайлан танилцуулна.
- 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос Барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээлнэ.
- 13.00 цагт "Ялалт плаза"-д "Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо"-ны нээлт болно.
- 13.00 цагт "Пума Империал" зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” хэлэлцүүлэг зохион байгуулна.
- 14.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд нийслэлийн болон орон нутгийн 20 сургуульд дотооддоо үйлдвэрлэн зохион бүтээсэн физикийн хичээлийн багаж, хэрэглэгдэхүүн гардуулна. Утас: 80048494
- 14.00 цагт БШУЯ-нд “Багш” картын үйлчилгээг нээж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88024059
- 14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд XII ангийн сурагчдад зориулсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно. Утас: 90096669
- 14.00 цагт ОБЕГ-ын Соёлын төвд “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдгүүдийг тодруулна
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1986 оны энэ өдөр "Бүрэнхий", "Харри Поттер" киноны од, жүжигчин Роберт Паттинсон мэндэлжээ.
- 2012 онд Мексикийн холбооны 40 дэх хурдны замаас хэн болох нь үл мэдэгдэх 49 хүний цогцос илэрчээ.
- 2005 онд Узбекистаны Андижан дахь шоронд хоригдлууд бослого дэгдээв. Узбекийн арми цэргийн ажиллагаа явуулж бослого дэгдээсэн 187 хүнийг хороосон байна.
- 1998 онд Индонези дэх хятад гаралтай иргэд Жакарта хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Хятад гаралтай иргэдийн амь насанд халдах, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэг удаа дараа гарах болсонд ийнхүү эсэргүүцжээ.
- 1995 онд Британийн иргэн 33 настай Алисон Харгрийвез Эверестийн оргилд хүчил төрөгчийн аппаратгүй авирав.
- 1989 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Тиананьмин-ий талбайд олон мянган оюутнууд ардчиллын төлөө өлсгөлөн зарлав.
- 1967 онд Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр доктор Закир Хусейн сонгогдов. тэрээр 1969 он хүртэл хоёр жил засгийн эрхийг барьсан юм. Мөн Энэтхэгийн түүхэн дэх хамгийн анхны исламын шашинт Ерөнхийлөгч болсон билээ.