Өнөөдөр гадаа 7 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Тавдугаар сарын 12-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 132 дахь өдөр бөгөөд он дуусахад 233 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 11. Бархасвадь гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3110.00, зарах нь 3150,00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.50, зарах нь 40.00, харин юань авах нь 463.00, зарах нь 466.00, вон авах нь 2.44, зарах нь 2.48 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт ”Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна.
- 9.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд "Ажлын байр-2022" өдөрлөг болно.
- 11.00 цагт ХЗҮХ-ийн “Хуульчдын танхим”-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Шарын Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги” номын нээлт болно. Утас: 98066116
- 11.00 цагт АН-ын төв байранд тус намын 4/11 хэвлэлийн хурал болно.
- 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Нийгмийн даатгалын сангийн санхүүд маш ноцтой алдаа дутагдал гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн хурал хийнэ.
- 14.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн компаниудын нэгдсэн чуулган болно. Утас: 80019000
- 14.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын Сувилагч нарын өдөр тохиож байгаа юм байна.
- 1995 оны энэ өдөр ОХУ-ын теннисчин Irina Khromacheva мэндэлжээ.
- 1970 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин Samantha Mathis мэндэлжээ.
- 1965 онд ЗХУ-ын "Luna 5" сансрын хөлөг Саран дээр осолдож байжээ.
- 2003 онд Аль-Каида бүлэглэл Саудын Арабын Riyadh-д нэгэн нийтийн орон сууцанд бөмбөг дэлбэлснээс болж 26 хүн нас баржээ.