Өнөөдөр гадаа есөн хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 27-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 117 дахь өдөр бөгөөд он дуусахад 248 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө есөн хэмийн дулаан бол шөнөдөө таван хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, Шувуун хошуут одтой, цагаан нохой өдөр. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш ханш 3088.00, зарах нь 3100.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 37.00, зарах нь 37.50 төгрөг байна. Юанийн авах нь 478.00, зарах нь 485.00, вон авах нь 2.55, зарах нь 2.60 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Үндэсний бие хамгаалах урлагийн холбооноос "Монгол Улсын Аваргуудын аварга-2022” аваргын бүс олгох нээлттэй тэмцээний талаар мэдээлнэ.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Боловсрол, сэтгэл судлалын академийн нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн нэгдсэн эрдэмтдийн зөвлөлөөс “Улс төр, нийгмийн сэтгэл зүйн доройтол шийдвэрлэх арга зам” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
- 14.00 цагт ГХЯ-нд “Монгол Улсын соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт” хэлэлцүүлэг болно. Утас: 99194641
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1521 онд Португалийн домогт аялагч Фердинанд Магеллан одоогийн Филиппиний нутагт хүрсэн ч нутгийн уугуул иргэдэд алуулжээ.
- 1539 онд Испанийн аялагч Николаус Федерманн, Себастиан де Белалказар нар Шинэ Гранада (одоогийн Колумби)-д Богота хотыг дахин байгуулжээ.
- 1865 онд АНУ-ын Нью-Йорк хотын сенат Корнеллийн их сургуулийг байгуулах шийд гаргав.
- 1906 онд ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага "Төрийн Дума" анхны хуралдаанаа хийжээ.
- 1960 онд Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтножээ.
- 1961 онд Африкийн Сьерра-Леон улс Их Британиас тусгаар тогтнож, Милтон Маргай анхны ерөнхий сайдаар томилогдов.
- 1967 онд Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.
- 1978 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорисон юм.
- 1981 онд Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.
- 1989 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмений талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
- 1993 онд 1994 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцохоор нисч явсан Замби улсын хөлбөмбөгийн шигшээ багийн онгоц осолдож, хөлгийн багийн бүх хүн амиа алдав. Уг осол Габоны Либревиль хотод болсон билээ.