Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, “Найман шарга” валют арилжааны төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дархны газрыг дээрэмджээ. Уг газрыг БНХАУын иргэн Жун ажиллуулдаг бөгөөд тэрбээр цагдаагийнханд “20-25 орчим насны хоёр залуу орж ирээд боомилсон. Тэгээд энд байсан зургаан сая төгрөг, гар утсыг маань аваад явсан. Миний гар хөлийг скочоор хүлсэн” гэж тайлбарлажээ. Түүнд халдсан хоёр залууг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжилж байгаа ч ямар нэгэн сэжүүр олоогүй гэнэ.