Өнөөдөр гадаа 15 градус дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 97 дахь өдөр бөгөөд он дуусахад 268 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хонь, нохой, үхэр, луу жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3080.00, зарах нь 3150.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 36.00, зарах нь 36.80, юанийн авах ханш 496.00, зарах нь 499.00, вонын авах нь 2.60, зарах нь 2.69 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт БШУЯ-ны гадна Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн захирал нь нөхрөө ажилд авснаар нөхөр нь хүүхэд зодож бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Жил бүрийн энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
- 1949 оны энэ өдөр ОХУ-ын улс төрч Валентина Матвиенко мэндэлжээ.
- 1954 онд Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чан мэндэлжээ.
- 2001 онд сансрын робот хөлөг болох “Марс Одиссей”-г хөөргөжээ.
- 2009 онд Молдавт парламентын сонгуулийг шударга бус явагдсан хэмээн нийтээрээ эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ.