Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулах үеэрээ дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр, "Цар тахлын хууль шүүмжлэл дагуулсан. Гэхдээ цар тахлын хууль баллагдаагүй, засгийн газар төсвөө дотооддоо зохицуулж чадаагүй бол өнөөдөр вакцинжуулалтын түвшин өндөр гарахгүй байсан. Өөрөөр хэлбэл, анхны вакцинжуулалт өнгөрсөн арваннэгдүгээр сард эхлэх байсан юм. Багадаа 3-4 удаагийн төсвийн тодотгол хийх нь гарцаагүй нөхцөл байдал үүсэх байсан.
Цар тахлын хүнд хэцүү үеүдэд эм, тариа, шаардлагатай тоног төхөөрөмжийг цаг хугацаа алдалгүй гадаадаас худалдан авахад ковидын тухай хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Эрүүл мэндийн яам болон эмч нарын хэлж байгаагаар хамгийн багадаа 40 орчим мянган иргэний алтан амь эндэхээс энэ эрх зүйн хууль сэргийлж чадсан" гэдэг мэдээллийг өглөө.