Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээх, эсэхд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Амаргүй байгаа цаг үед албан тушаалтан алдаа гаргасан бол хариуцлага тооцно. Нэг өдрийн дотор бид сайд, дэд сайд, ТНБД-ыг огцруулж байсан үе байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газруудад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк бол УИХ-ын харъяа байгууллага. Гэхдээ энэ цаг үед Монго банкны ерөнхийлөгчид амаргүй нөхцөл байдал үүсэж байна.
Ийм үед Монголбанкны ерөнхийлөгч огцруулахгүй. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэв.