Өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 87 дахь өдөр бөгөөд он дуусахад 278 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 26. Сумъяа гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, үэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2940.00, зарах нь 2970.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 34.50, зарах нь 35.50, юанийн авах ханш 476.00, зарах нь 478.00, вонын авах нь 2.48, зарах нь 2.52 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт МҮХАҮТ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл болон техникийн боловсрол сэдэвт хэлэлцүүлэг болно.
- 9.00 цагт ГЕГ-т “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Боомтын сэргэлт хэлэлцүүлэг болно.
- 9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Утас: 99763656, 99064098
- 9.30 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.
- 15.00 цагт МҮХАҮТ-д Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах хурал болно.
Төрийн ордонд
- УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
- 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
- 15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
- 16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.
- 17.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.
- 18.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1986 онд Греммийн наадмын зургаан удаагийн шагналт Америкийн алдарт дуучин Леди Гага мэндэлжээ.
- 2005 онд Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэй газар хөдөлж 1314 хүн амиа алдаж, 1146 хүн бэртэж, гэмтжээ.
- 1990 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Х.В.Буш олимпын аварга Америкийн гүйгч Жесси Овенсийг Конгрессын алтан медалиар нэхэн шагнав.
- 1969 онд Нобелийн шагналт Грекын яруу найрагч Гиоргос Сеферис Английн мэдээллийн BBC агентлагч Грекыг цэргийн дархтанууд захирч байгааг эсэргүүцсэн мэдэгдэл хийв.
- 1959 онд БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвдийн засгийн газрыг тараажээ.
- 1910 онд зохион бүтээгч Анри Фабре далавчаар холбосон тэнгисийн хөлөг зохион бүтээж түүгээрээ Мартижес голд хурдалжээ.
- 1802 онд одон оронч Хайнрих Вилгельм Маттайс Олдерс солирыг илрүүлжээ.