Өнөөдөр гадаа нэг хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 77 дахь өдөр бөгөөд он дуусахад 288 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө нэг хэмийн хүйтэн бол шөнөдөө 17 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, Харцага одтой, цагаан морь өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, цэргийн үйл, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингий суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2950.00, зарах нь 2960.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 34.00, зарах нь 35.50, юанийн авах ханш 462.00, зарах нь 465.00, вонын авах нь 2.42, зарах нь 2.44 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төв шууданд олон нийтэд "e-Mongolia" системийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 94999598
2. 11.00 цагт ТЦА-наас өөрийн байрандаа “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
3. 11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын Залуучуудын холбооноос “Архидалтгүй баяр” аяны хүрээнд “Open Mic” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 91916020
4. 11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлэх ил захидлаа танилцуулна.
Төрийн ордонд
5. 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
6. 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол олгоно.
7. 11.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2015 онд Тунисийн нийслэлд байрлах Бардогын үндэсний музейд зэвсэглэсэн этгээд халдаж 23 хүний аминд хүрэв. Амиа алдагсдын дийлэнх нь гадны жуулчид байжээ. Түүнчлэн 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
- 2014 онд ОХУ-ын Төрийн Дума Крымын хойгыг газар нутагтаа нэгтгэхийг хүлээн зөвшөөрчээ.
- 1994 онд АНУ-ын Вашингтон хотод Босни болон Хорватчууд энхийн гэрээ байгуулав. Ингэснээр Хорват болон Боснийн хооронд дэгдээд байсан дайн өндөрлөж, Босни Герцеговинын холбооны улс байгуулагдсан түүхтэй.
- 1990 онд АНУ-ын Бостон хотын Изабелла Стьюарт Гарднерын музейгээс 12 ураг зураг хулгайлагджээ. Нийтдээ 300 сая ам.доллараар хэмжигдэх энэ хулгай АНУ-ын түүхэн дэх хамгийн том уран зургийн хулгай болсон юм.
- 1990 онд Бүгд найрамдах ардчилсан Герман улс түүхэндээ анх удаа сонгууль зохион байгуулав.
- 1970 онд Улаан Кхмерын хөдөлгөөний удирдагчдын нэг Лон Нол Кампожийн хунтайж Нородом Сиханукыг нутгаасаа хөөн гаргав.
- 1965 онд "Восход 2" сансрын хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажиллав. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм.