Өнөөдөр гадаа 5 хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Гуравдугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 74 дахь өдөр бөгөөд он дуусахад 291 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөөи 5 хэм хүйтэн бол шөнөдөө 25 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, үнэг одтой, улаагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгын эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 29140.00, зарах нь 2920.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 29.00, зарах нь 30.00, юанийн авах ханш 458.00, зарах нь 460.00, вонын авах нь 2.38, зарах нь 2.40 төгрөгтэй тэнцэж байна
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Монгол Улсын Батлан хамгаалахын цагаан ном"-ын гурав дахь хэвлэлийн нээлтОфицеруудын ордны "Соёмбот танхим"-д болно.
- 11.00 цагаас Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдрөөр хийж буй ажлаа танилцуулж, “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1993 оны энэ өдөр Францын алдарт хөлбөмбөгч Поль Погба мэндэлжээ.
- 1991 онд Нэгдсэн Германы удирдлагууд уулзаж, Холбооны бүгд найрамдах Герман улсыг байгуулах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
- 1990 онд ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр Михайль Горбачёв сонгогдов.
- 1986 онд Сингапурт байрлах "New World" зочид буудал нурж 33 хүн амиа алджээ.
- 1985 онд Интернетийн анхны домейн нэрийг авав. (symbolics.com)
- 1965 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Сельма дахь бослогын бурууг хүлээж, АНУ-ын Конгресст хар арьстнуудын санал өгөх эрхийг баталгаажуулах талаар үг хэлэв.