Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгээс “Монгол улсын хуулиуд” дөрвөн боть номыг хэрэглэхэд хялбар, нэмэлт өөрчлөлт оруулан сольж болохуйц сугалдаг хуудас, төмөр цоожлогч хавтасгайгаар хэвлэн гаргалаа. Ботид орох өөрчлөлтийг жилд хоёр удаа хэвлэх бөгөд Хууль зүйн Үндэсний хүрээлэнд очиж хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг номдоо оруулж болох юм байна. Энэхүү ном хэвлэгдсэнээр иргэд, хуульчид хуульд орсон нэмэлт өөрчлөлт бүрт ном авахгүй, өөрчлөлтөө номондоо оруулаад авч болохоороо онцлогтой юм байна.