Хоёрдугаар сарын 24-ний өдөр:
Таны өнөөдрийн ажил үйлсэд хэрэг болохуйц зарим мэдээ, мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
- Улаанбаатарт өдөртөө -4 градус , шөнөдөө -18 градус хүйтэн байна.
- Өнөөдөр Григорийн тооллын жилийн 55 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 310 өдөр үлдэж байна.
- Билгийн тооллын 23. Бархасвадь гараг. Хонгорцог одтой шар бич өдөр. Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу. Өдрийн сайн цаг: Нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2868.00 төгрөг, зарах нь 2870.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.50, зарах ханш 37.50, юанийн авах ханш 453.00, зарах ханш 454.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох үйл явдал:
- 09.00 цагт Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы үндсэн хуралдаан Их танхимд эхэлнэ.
- 09.00-13.00 цагаас "Ковид-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" форум "Blue sky" зочид буудалд болно.
- 11.00 цагт АН-ын удирдлага 1.Хөгжлийн банкны луйвар. 2.АН ын ээлжит бус Их Хурал зарлан хуралдуулах тухай. 3.АН ын шүүхийн маргаантай асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн талаар мэдээлэл өгнө.
- 11.00 цагт ГХЯ-аас “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд
- 1582 - Ромын пап XIII Григорий он тооллын нэгдсэн хүснэгт боловсруулж, Григорийн он тоолол бий болжээ.
- 1739 - Иранын хаан Надер Шахын цэрэг Моголын эзэнт гүрний Мухаммад Шахын цэргийг Карналын тулаанд буулган авав.
- 1854 - Шуудангийн анхны марк, тэмдэг хэвлэгджээ.
- 1863 - Аризона муж АНУ-ын газар нутаг болов.
- 1868 - АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жексоныг АНУ-ын төлөөлөгчдийн танхим албан тушаалаасаа огцрох шийд гаргав. Гэсэн ч Сенатын танхим дээрх шийдвэрийг хүчингүй болгосон юм.
- 1881 - Орос, Хятадын талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1946 - Хурандаа Хуан Перон улстөрийн перонизм хөдөлгөөнийхөө ачаар Аргентиний ерөнхийлөгчөөр сонгогдов.
- 1980 - Лейк Пласидийн өвлийн олимпод хүчирхэг ЗХУ-г ялсан АНУ-ын хоккейн шигшээ баг аваргын төлөө Финландын шигшээтэй тоглож, 4-2 онооны харьцаагаар хожиж, Олимпийн аварга болов.
- 1983 - Дэлхийн II дайны үеэр Япон гаралтай Америкчуудад хэрхэн хандаж байсынг хэлэлцэх тусгай зөвлөлийг АНУ-ын Конгресс гаргахаар болжээ.
- 1989 - "Сатаны эсрэг" зохиолыг бичсэнийх нь төлөө зохиолч, сэтгүүлч Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллараар үнэлэв.
- 2007 - Хойд Солонгосын нөхцөл байдлыг тандан судлах, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын хиймэл дагуулыг анх удаагаа хөөргөв.
- 2008 - Кубын Ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн дарга Фидель Кастро тэтгэвэртээ гарч байгаагаа зарлав. Ингэснээр түүний 32 жилийн засаглал нуран унажээ. Энэ үйл явдлаас гурван жилийн дараа Коммунист намын даргын албан тушаалаасаа татгалзсан билээ.
- Иран Инженерүүдийн өдөр
- Мексик Төрийн далбааны өдөр
- Эстони Тусгаар тогтнолын өдөр
- Тайланд Үндэсний урчуудын өдөр