Өнөөдөр гадаа есөн хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 53 дахь өдөр бөгөөд он дуусахад 312 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө есөн хэм хүйтэн бол шөнөдөө 29 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, тэргүүн дагуул одтой, хөхөгчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2867.00, зарах нь 2869 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 37.30, зарах нь 38.30, юань авах нь 453.00, зарах нь 454.00, харин вон 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт "E-mongolia" төвд БХЯ, Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамнаас “Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар хийх талаар мэдээлнэ. Утас: 86044455, 94999598
2. 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурал болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
3. 11.30 цагт “Өвгөдийн өв” ТББ, “КОВИД-19-ын эсрэг вакцины хохирогчдын болон эсэргүүцэгчдийн хөдөлгөөн”-өөс “Ээжүүд монголын хөгжлийн галт тэргэнд суухыг хүсч буйг Энэрэхүй номын ёсоор лам нар төрдөө зөвлөөч” сэдвээр мэдээлнэ.
4. 14.20 цагт Усны төлөө иргэдийн нэгдэл ТББ-аас “Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон Монгол улс усны нөөцийн хомсдолд орсон тухай” сэдвээр мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2006 онд Зэвсэглэж, нүүрээ нуусан зургаан этгээд Кент мужийн Тонбридж хотод байрлах нэгэн агуулахад халдаж 53 сая фунтын эд зүйлс хулгайлав. Энэ нь Британийн түүхэн дэх хамгийн том хохирол учруулсан дээрэм болсон юм.
- 2002 онд Анголын улстөрч, босогчдын толгойлочг Жонас Савимби отолтонд өртөж амиа алдав.
- 1997 онд Британийн эрдэмтэд Мидлотиан хотын Рослин дүүрэгт Долли нэрт хургыг колонийн аргаар гарган авчээ.
- 1986 онд Филиппин улсад "Хүчирхэг ардын хувьсгал" эхлэв.
- 1980 онд Мөсөн дээрх ид шид: АНУ-ын Нью-Йорк хотын Лейк Пласид хотод болсон өвлийн олимпийн шайбтай хоккейн төрөлд АНУ-ын шигшээ ЗХУ-ын хүчирхэг шигшээг 4-3 онооны харьцаагаар хожиж гайхамшигт ялалт байгуулжээ.
- 1974 онд Пакистаны Лахор хотод болсон Исламын байгууллагын бага хурлаар Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
- 1958 онд Бүгд найрамдах Арабын нэгдсэн улсын бүрэлдэхүүнд Египет, Сири нэгдэж байгаагаа зарлав.