Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Хоёрдугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 49 дахь өдөр бөгөөд он дуусахад 326 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17. Сугар гараг. Бага морь одтой, хар бар өдөр. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,861.00 төгрөг, зарах нь 2864.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.40, зарах ханш 38.20, юанийн авах ханш 450.00, зарах ханш 451.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл нар өгнө.
- 11.00 Гэм зэм жүжгийн талаар "Орфей" театрт мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Түлэнхийн төвийн С блокны газарт зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар орон сууцны борлуулалтыг таслан зогсоохоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас 99748016, 88824051, 91360502
- 09.00 цагт МАН-ын хяналтын ерөнхий хороо хуралдаан эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1519 Эрнан Кортеес 11 усан онгоц, 500 эрэгтэй бүхий Мексикийн Юкатан хойг руу Кубыг орхисон байна.
- 1678 Жон Бунянгийн "Пилигримийн дэвшил" Лондонгийн Холборн хотод Натаниэль Пондер хэвлэгдсэн аж.
- 1861 онд Сардинагийн хаан Виктор Эммануэль II Италийн анхны хаан болов.
- 1885 он Марк Твен АНУ-д "Хаклберри Финийн адал явдлууд" номыг хэвлүүлэв.