Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 17-ны өдөр
- Өнөөдөр бол жилийн 48 дахь өдөр бөгөөд он дуусахад 327 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, Их морьт одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөн муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,861.00 төгрөг, зарах нь 2864.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.40, зарах ханш 38.20, юанийн авах ханш 450.00, зарах ханш 451.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг “Дэчинравжайлин” хийдийн цогчин дуганы нээлт болно. Утас: 88883199, 88885181
2. 10.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулна.
3. 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлнэ.
4. 11.00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1568 Ариун Ромын эзэн хаан Максимилиан II Османы эзэнт гүрэнд энх тайвны төлөө хүндэтгэл үзүүлэхийг зөвшөөрөв.
- 1865 онд Өмнөд Каролина мужийн Колумбиа Америкийн иргэний дайны үеэр шатжээ.
- 1876 Сардиныг Мэйн мужийн Исторт хотод анх удаа Жулиус Вулф лаазалсан байна.
- 1969 онд Голда Мейр Израилийн анхны эмэгтэй Ерөнхий сайдаар тангараг өргөж байв.
- 1972 оны Их Британийн парламент Европын нэгдсэн зах зээлд элсэхийг санал болгов.
- 2017 онд Номхон далайн өмнөд хэсэгт ихэвчлэн ихэвчлэн усан дорхи тив тивтэй Зеландия нээгджээ "GSA Today" судалгааны сэтгүүлд зарлав.