Ардын жүжигчин Э.Амартүвшин өнгөрсөн арванхоёрдугаар сараас энэ сарын 23 хүртэл Английн Лондон хот дахь Хатан хааны дуурийн театрт Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко хааны дүрд амжилттай “хувирлаа”. Тэгвэл тэрбээр ирэх сарын 8-наас Ромын дуурийн театрт Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээл “Луйза Миллер” дуурийн Миллерийн дүрд дуулах нь. Луйза Миллер нь Германы жүжгийн зохиолч Фридрих фон Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээс сэдэвлэн Сальвадор Каммараногийн итали хэлээр бичсэн цомнолоор Жузеппе Вердигийн зохиосон гурван бүлэгт дуурь юм.
Бэлтгэсэн А.Хангай