Эрүүл мэндийн салбарт шат шатны асуудал хариуцсан албан тушаалтнуудын урагшгүйгээс болж хүндрэл үүсээд байна. Тиймээс буруутанд хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлээд авсан.
Тэр хатуухан үгнээс болсон уу, эрүүл мэндийн салбарт багагүй халаа сэлгээ хийгдэх төлөвтэй. Халаа сэлгээг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүгээс эхлэх нь гэсэн яриа чих дэлсэв. Энэ яриа хэр үнэн болохыг Ц.Ганхүүгээс өөрөөс нь тодруулахад “Дээрээс тийм шахалт ирээд байгаа гэсэн. Тэр байтугай миний оронд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч С.Батдэлгэрийн эгч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Туулыг томилох гэнэ гэх ч яриа явж байна билээ.
Ямартай ч өнөөдөр намайг ажлаас халах тушаал шийдвэр гараагүй болохоор би үүрэгт ажлаа байх ёстой хэмжээнд нь хийж байна” гэв.