Өнөөдөр гадаа -8 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
1 дүгээр сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 18 дахь өдөр бөгөөд он дуусахад 347 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 16. Ангараг гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.10, зарах ханш 39.40, юанийн авах ханш 448.00, зарах ханш 449.20, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд МҮЭХ, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2009 онд Газын зурвас: Палестины газар нутгийн төлөө тэмцэгч Хамас бүлэглэл, Израйлийн батлан хамгаалах армитай энхийн гэрээ байгуулж, олон хоног үргэлжилсэн гал зогсчээ.
- 2005 онд Францын Тулүз хотод агаарын тээврийн дэлхийн хамгийн том онгоц гэгдэх Airbus A380 онгоцыг албан ёсоор танилцуулав.
- 1993 онд АНУ даяар өнгөт арьстнуудын эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кингийн өдрийг албан ёсоор анх удаа тэмдэглэжээ.
- 1990 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотын захирагч Марион Барриг хар тамхины хэргээр баривчлав.
- 1983 онд Олон улсын олимпын хороо 1912 оны зээрэнцэг болон олон төрөлтийн тэмцээнд түрүүлсэн Жим Торпын алтан медалийг төрөл төрөгсдөд нь гардуулан өгчээ.
- 1974 онд Израйл-Египетийн хооронд үүсээд байсан маргааныг эцэслэж, хоёр тал энхийн гэрээнд гарын үсэг зурав.
- 1896 онд Англид рентген туяаны аппаратыг Х.Л.Смит бүтээж, олон нийтэд сонирхуулав