Өнөөдөр гадаа -13 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
Нэгдүгээр сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 17 дахь өдөр бөгөөд он дуусахад 348 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, Сумьяа гараг. Өглөгч охин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Архи уур сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлүүлштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2852.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол зарах нь 2855.00 бусад валют болох рубль авах нь 38.70, зарах нь 39.50, юань авах нь 447.70, зарах нь 448.50, вон авах нь 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд агаарын чанарын талаар мэдээлэл хийнэ.
- 13.30 цагт БОАЖЯ-ны хууль бус газар олголтын асуудлаар ХУД-ийн ИХТ Б.Жагар БОАЖЯ-ны гадна мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2010 онд Нигерийн Жос хотод Ислам болон Христийн шашинтнуудын хооронд мөргөлдөөн болж 200 хүн амь насаа алдав.
- 1998 онд Левинскийн дуулиан: АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон болон "Цагаан ордон"-д дадлага хийж байсан Моника Левински нарын нууц харилцааны талаар тусгай сурвалжлага, нийтлэл "Драдж Репорт" цахим хуудсанд анх тавигджээ.
- 1996 онд Тусгаар тогтносон Чех улс Европын холбоонд элсэх өргөдлөө өгчээ.
- 1992 онд Өмнөд Солонгост албан ёсны айлчлал хийсэн Японы ерөнхий сайд Миязава Ки-Ичи дэлхийн II дайны үеэр Солонгосын эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашигладаг байсан явдалд албан ёсоор уучлал гуйв.
- 1991 онд Персийн булангын дайн: Холбоотны нэгдсэн хүчнүүд Ирак улсад "Цөлийн шуурга" ажиллагааг эхлүүлэв. Кувейтыг эзлэн түрэмгийлсэн Ирак улсад НҮБ-ын аюулгүйн зөвлөл хугацаа өгсөн ч хугацаандаа хариу өгөөгүй тул ийнхүү цэргийн ажиллагаа эхэлжээ.
- 1961 онд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхаувер албан тушаалаа өгөхөөс гурван хоногийн өмнө ард түмэндээ хандаж үг хэлэв.
- 1950 онд Бостон хотын автомашины компанид зэвсэглэсэн 11 этгээд халдаж, 2 сая ам.долларыг хулгайлжээ.