Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
1 дүгээр сарын 14-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 14 дахь өдөр бөгөөд он дуусахад 351 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 12. Сугар гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2852.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол зарах нь 2855.00 бусад валют болох рубль авах нь 38.70, зарах нь 39.50, юань авах нь 447.70, зарах нь 448.50, вон авах нь 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 8.00 цагт Монголбанкны В байранд Сангийн яам, ХЗДХЯ, ҮСХ, Хөгжлийн банкны удирдлагууд сэтгүүлчдэд Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулна.
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 10.00 цагт "Blue Sky" зочид буудалд Сингапурт төвтэй Splice байгууллагын хийсэн Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитыг танилцуулна. Утас: 99339332, 89098830
- 10.30 цагт "Холидэй Инн" зочид буудалд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн “ХӨДӨЛМӨРИЙН ХҮРЭЭНИЙ ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГАА”-ны дүнг танилцуулна. Эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирж хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл бэлтгэхийг хүсье. Утас:99051914
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт "UB Grand" зочид буудалд Булган аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Булган аймгийн ЗДТГ, Аймгийн аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас :99109816
- 11.00 цагт Монгол Улсын консерваторын 5 давхарт “Улаанбаатар театр”-аас “Монголын хөгжмийн театрын үүсэл, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 88077139
- 11.00 цагт иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн А,В блокны барилгын ажил хийсэн Нутгийн зам, Цаст констракшн компанид албан шаардлага хүргүүлнэ. Утас 99748016,88824051, 91360502
- 12.00 цагт МҮХАҮТ-д 2021 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслол болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд Арабын хавар: Тунисийн ард иргэд засаглалаа эсэргүүцэж бослого гаргасны дараа тус улсын Ерөнхийлөгч Зине Эль Абидин Бен Али эх орноосоо дүрвэж, Саудын Араб улсад ирэв.
- 2010 онд Йемений Засгийн газар Аль-Кайда террорист бүлэглэлийн эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдлээ.
- 2004 онд Гүрж улс одоогийн "таван загалмай" бүхий далбааг хэрэглэхээр баталжээ. Энэ нь тус улсын түүхэнд 500 жил мандуулсан далбааг өөрчилсөн тохиолдол болсон юм.
- 1973 онд Алдарт дуучин Элвис Преслигийн тоглолтыг телевизээр шууд дамжуулсан нь нэг уран бүтээлчийн тоглолтыг хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг болж телевизийн урлагийн түүхэнд бичигджээ.
- 1972 онд Данийн хаан ширээнд хатан хаан II Маргарет суув. Тус улс 1412 оноос хойш анхны хатан хаанаа өлгийдөн авсан юм.
- 1960 онд Австралийн нөөцийн банк буюу төв банк байгуулагджээ.
- 1952 онд Америкийн NBC сувгаар олон жил цацагдсан "Өнөөдөр" өглөөний мэдээллийн хөтөлбөрийг Дейв Гарровей эхлүүлсэн байна.