Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Нэгдүгээр сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 13 дахь өдөр бөгөөд он дуусахад 352 хоног үлдлээ.
2.Нийслэлд цаг агаар өдөртөө -9 хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
3. Билгийн тооллын 11, Бархасбадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 08.38 цагт мандаж, 17.35 цагт жаргана. Энэ өдөр морь, нохой жилтнээ эерэг сайн аливаа үйлийг хийхэл бүтэмжтэй сайн. Өдрийн сайн цаг нь луу, хонь, нохой үхэр болой. Үс авхуулах буюу засуулбал эрхтэн хурц болно.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2852.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол зарах нь 2855.00 бусад валют болох рубль авах нь 38.70, зарах нь 39.50, юань авах нь 447.70, зарах нь 448.50, вон авах нь 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Зэвсэгт хүчний жанжин штаб, МСНЭ-тэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзалт зохион байгуулна.
- Өмнөд хилийн боомтод 4000 гаруй иргэнээ битүүмжилчихээд манай дарга нар баяр тэмдэглэсэн талаар гэргий нарын төлөөлөл мэдээлэл хийнэ. "Монгол ньюс" мэдээллийн төвд.
- Шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар иргэн Б.Хандсүрэн мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
5. 09.00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаантай.
6. 10.00 цагт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаантай.
4. 11.00 цагт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаантай.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1785 онд Жон Уолтер Лондонгийн "Таймс" сонины 1-р дугаарыг нийтэлжээ
2. 1943 он Адольф Гитлер холбоотнуудын эсрэг "Нийт дайн" зарлав
3. 1970 оны хурандаа Одумегву Ожукву Биафраг цөллөгт оргож орлогч Филип Эфионг Нигерийн армид бууж өгөхөөс татгалзаж, Нигерийн иргэний дайныг албан бусаар зогсоов.
4. 2000 Microsoft-ийн дарга Билл Гейтс гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч, компанийн ерөнхийлөгч Стив Баллмерыг энэ албан тушаалд дэвшүүлжээ