Өнөөдөр гадаа 15 хэм хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
1 дүгээр сарын 12-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 12 дахь өдөр бөгөөд он дуусахад 353 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн хүйтэн бол шөнөдөө 29 хэм хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, гоё хүүхэн одтой, хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйл хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,853.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.50, зарах ханш 39.20, юанийн авах ханш 447.30, зарах ханш 448.00, вонийн авах ханш 2.38, зарах ханш 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагт “Үндсэн хууль - 30 жил” эрдэм шинжилгээний хурал “Их Монгол” танхимд болно.
- 11.00 цагаас “Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө - 30 жил” хэлэлцүүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд болно.
- 16.00 цагаас “Б.Чимидийн нэрэмжит шагнал” гардуулах ёслолын ажиллагаа “Их Монгол” танхимд болно.
4. 10.00 цагт Сүхбаатарын талбайд "Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлнэ. Утас:94088080
5. 10.00 цагт Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг шалгаж, шатахууны нөөц бүрдүүлэлтэнд хяналт тавина. Утас: 99160069
6. 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
7. 11.00 цагт Иргэн Г.Хажидмаа АТГ-т өгсөн албан бичгийн хариугаа шаардана.
8. 13.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын зам дагуу байрладаг "Эс пицца, чикен"-д иргэд утаа, тоос тортогний талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгнө. Утас: 91998907
9. 14.00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд тус намаас Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойн талаар мэдээлнэ.
10. 19.00 цагт Улаанбаатар дахь "Русский дом"-д Бүх Оросын хамгийн том урлагийн наадам болох “Синяя птица” уралдааны шүүгч Олег Погудины “Ая дуу биднийг холбоно” тоглолт болно.
Төрийн ордонд
11. 9.30 цагт “Их Монгол” танхимд “Үндсэн хууль - 30 жил” эрдэм шинжилгээний хурал болно.
12. 11.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд “Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө - 30 жил” хэлэлцүүлэг болно.
13. 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
15. 16.00 цагт “Их Монгол” танхимд “Б.Чимидийн нэрэмжит шагнал” гардуулах ёслол болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1991 оны энэ өдөр Испаний хөл бөмбөгчих Daniel Pacheco мэндэлжээ.
- 1968 оны энэ өдөр Канадын хоккейн тамирчин Joй Juneau мэндэлжээ.
- 1969 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Marilyn Manson мэндэлжээ.
- 1713 оны энэ өдөр Францын зохиолч Jean Chardin мэндэлжээ.