Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
1 дүгээр сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 11 дахь өдөр бөгөөд он дуусахад 354 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, Шийдэм одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8.40 минутад мандан, 17.19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.50, зарах ханш 39.50, юанийн авах ханш 447.00, зарах ханш 448.00, вонийн авах ханш 2.38, зарах ханш 2.39 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
“Монгол ньюс” мэдээллийн төвд
- 11.00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
2. 11.30 цагт Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө танилцуулна.
Төрийн ордонд
3. 10.00 цагт “Их засаг” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
4. 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
5. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах түр хороо хуралдана.
6. 14.30 цагт “Их засаг” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1972 онд Зүүн Пакистан нэрээ Бангладеш болгон өөрчилж, тусгаар тогтнолоо зарлав.
- 1957 онд Сенегалын нийслэл Дакар хотноо Африкийн зөвлөл байгуулагдав.
- 1943 онд Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ болон Их Британийн арми Хятад улсад газар нутгийн эрхийг нь буцаан олгов.
- 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайн: Япончууд Куала-Лумпурыг эзлэн авсан.
- 1935 онд Амелиа Эрхарт Калифорни мужаас Хавай хүртэл нисч хүрсэн анхны хүн болов.
- 1922 онд Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа чихрийн шижнээр өвчилсөн хүнд инсулинийг ашиглаж эхлэв.
- 1908 онд АНУ Их хавцлыг үндэсний дархан цаазат газарт бүртгэн, аялал жуулчлалыг хөгжүүлэн, дурсгалын цогцолбор байгуулах шийдвэр гаргав.